1993 оны арван нэгдүгээр сар. Улаанбаатар хотыг нүүрсний гашуун утаа, картын барааны урт дараалал, басхүү маргааш юу болохыг хэн ч таашгүй эргэлзээ нөмөрсөн зэвэргэн өдрүүд үргэлжилж байлаа. Төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж, лангуун дээр давс, гоймонгоос өөр бараагүй болсон цаг. Гэвч хотын сүүдэрт, төмөр замын мухар салаанууд болон Дэнжийн мянгын «Хар зах»-ын чингэлгүүд дунд асар их мөнгө, спирт, зэс, тарваганы арьс эргэлдэж, хуучин нийгмийн хууль цааз нуран унасан хоосон орон зайд шинэ үеийн «атаманууд» болон ганзагын наймаачдын ширүүн өрсөлдөөн өрнөж байв.
Өглөөний зургаан цаг. Толгойтын…

